Амьдрал бол заазуур болохоос биш талх биш
бичсэн: Campus төрөл:
Зүсэхээс нааш хэрчим ч олж долоохгүй. Яг үнэндээ хатуу шингэн зүйл хувааж хэрчих талаар яриагүй гэдгийг минь ойлгоорой. Идэж уух юмны талаар ч яриагүй юм. Юмыг өөр зүйлээр зүйрлүүлж тайлбарлахдаа ч байгаа юм биш. Яг юунд байгаа, юу ярихгээд юу яриад байгаагаа би яг туйлын гайхалтай сайн мэдэхгүй байна. Гэхдээ баримжаа бол байгаа гэж найдаж байгаа юм хэхэ. Амьдралын талаар ярих гэж байна. Хүний нэг насны амьдралын талаар ярих гэж байна. "Амьдрал гэж чухам юу юм бэ?", "Орон зай-цаг хугацаан дахь хүний амьдралын утга учир нь хаанаа байна?" гэсэн асуултуудад хариулах бодит потенциал одоогийн байдлаар надад байхгүй учираас эдгээр ерөнхий тулгуур асуултыг орхиод, амьдралд хүн яаж биеэ хичээж явах загварын талаар л ярилцъя.
Зүгээр л амьдрах хэрэгтэй. Зорьсондоо хүрэх гэж алхам алхмаар тэмүүлсэн шиг. Зовлонгоо чимх чимхээр амссан шиг. Жаргалаа ташууралгүй эдэлсэн шиг. Зүгээр л амьдрах хэрэгтэй...
Тийм л байна.
Зүгээр л амьдрах хэрэгтэй. Зорьсондоо хүрэх гэж алхам алхмаар тэмүүлсэн шиг. Зовлонгоо чимх чимхээр амссан шиг. Жаргалаа ташууралгүй эдэлсэн шиг. Зүгээр л амьдрах хэрэгтэй...
Тийм л байна.
бичлэг
